247
2011-04-02
шүлэг

Ангилал: Бие даалт

Идэмхий тугал явж гэнэ
Ичимхий зараа хэвтэж гэнэ
Бөөрийг нь тэр долоож гэнэ
Өөрийнх нь хэл өвдөж гэнэ
Тааралдсан бүхэн чинь хоол биш шүү гэж
Даажигнасан зараа хаха инээж гэнэээ


Яагаад.
Аадар бороо яагаад өнгө өнгөөр ордоггүй юм бэ?
Алтан нар яагаад шөнө дөлөөр ирдэггүй юм бэ?
Яагаад яагаад яагаад вэ?
Яагаад яагаад яагаад вэ?

Хүрэл хөшөө яагаад хөлөө амрааж суудаггүй юм бэ?
Хөөрхөн онгоц яагаад жигүүр дэвэж нисдэггүй юм бэ?
Яагаад яагаад яагаад вэ?
Яагаад яагаад яагаад вэ?

Хүлээн авагчаар яагаад хүн нь гарч төөрдөггүй юм бэ?
Цэнхэр дэлгэцээр яагаад чихэр бидэнд өгдөггүй юм бэ?
Яагаад яагаад яагаад вэ?
Яагаад яагаад яагаад вэ?

Хүмүүс та нар яагаад түмэн асуулт тавьдаггүй юм бэ?
Хүүхэд биднээс яагаад буман асуулт асуудаггүй юм бэ?
Яагаад яагаад яагаад вэ?
Яагаад яагаад яагаад вэ?

Яагаад яагаад Хүүхэд болохоор л тэр.

 

 



Есэн сарийн нэгэн
Алтан навчис хийслээ дээ
Аяний шувууд буцлаа даа
Есэн сарийн нэгэн боллоо
Хүссэн өдөр ирлээ дээ
Номхон морио уналаа даа
Номтой цүнхээ үүрлээ дээ
Ээждээ үнсүүлээд аавыгаа дагаад
Эрдэм сурахаар мордлоо доо
Сайхан цагаан байшинтай
Гайхам олон хүүхэдтэй
Сургуульд ирээд багшаар угтуулж
Сурагч болох баяртай
Мөнгөн хонх нь жингэнэлэээ
Мянган эрдэмд дуудлаа даа
Есэн сарийн нэгэн сайхнаа Эсэн баяраар цалгилаа
 


Манайд ирээрэй

Аз жаргалтай мишээлээрээ найр тавин урия
Амжилт бүтээлийн дээжээрээ бэлэг барин угтия
Эвийн халуун сэтгэлээ өвөрлөн ирээрэй
Эрхэм танийг уриж байна , Манайд ирээрэй
Манайд ирээрэй
Манайд ирээрэй
Баяр цэнгэлийн дуу хуур ая барин урия
Бадарсан хуслийн дээдээрээ бэлэг барин угтия
Үнэн халуун сэтгэлээ өвөрлөж ирээрэй
Үүдээ нээгээд уриж байна манайд ирээрэй
Манайд ирээрэй
Манайд ирээрэй

 


Туулаа хаана унтдаг вэ?
Туулай хаана унтдаг вэ ?
Цас орлоо.Цас орлоо.
Даарч байгаа даа
Дээлээ би туулайд өгмөөр байна
Дэлдэн туулай авдаг болов уу?
Туулай юу иддэг вэ?
Цас орлоо.Цас орлоо.
Өлсөж байгаа даа?
Луувангаа би өгмөөр байна
Соотон туулай иддэг болов уу?
Туулай чононоос айдаг....
Шөнө боллоо. Шөнө боллоо
Айж байгаа даа
Гэртээ би туулайг авчирмаар байна
Хөөрхөн туулай ирдэг болов уу?
 


Бөөн Баяр
Хүүхдийн сэтгэл шиг цэлмэгхэн
Монгол наадмийн тэнгэр дор
Эв найрамдал дүүрэн, дүүрэн
Инээд баясал тодхон, тодхон
Бөөн баяраа, бөөн баяраа...
Бөөн, бөөн баяраа хөө...

Хүүхдийн сэтгэл шиг цэлмэгхэн
Монгол наадмий

н тэнгэр дор
Дуу хөгжим дүүрэн, дүүрэн
Дурсамж яриа тодхон, тодхон
Бөөн баяраа, бөөн баяраа...
Бөөн, бөөн баяраа хөө...

Хүүхдийн сэтгэл шиг цэлмэгхэн
Монгол наадмийн тэнгэр дор
Эрх чөлөө дүүрэн, дүүрэн
Ирээдүйн алхаа тодхон, тодхон
Бөөн баяраа, бөөн баяраа...
Бөөн, бөөн баяраа хөө

 



Дээшээ, Дээшээ
Наран мэлтийнээ
Саран дүнхийнээ
Сансарт бид нар ниснээ хө
Тэнгэр тойрно
Дэлхийг харна
Саранд бид нар очноо
Эв нэгдлийн эгнээ дээшээ, дээшээ бүр дээшээ

Одод гялалзнаа
Гариг ярайна
Агаарт бид нар дуулнэ хө
Хүмүүс гайхна
Хүүхэд инээнээ
Ангарагт бид нар очно хо
Эв хавтийн эгнээ дээшээ, дээшээ бүр дээшээ

Оюн нээгднэ
Ухаан гэрэлтнэ
Хөгжилд бид нар хүрнэ хө
Газарт бууна
Баатар болно
Хөлөг бид нар бүтэнэ хө
Эв хавтийн эвийн эгнээ дээшээ, дээшээ бүр дээшээ

 



Манай Цэцэрлэгт Тоо Заасан нь
Манай цэцэрлэгт тоо заасан
Маш сайн сураарай гэсэн
Манай багш тоо заасан
Маргааш өглөө асууна гэсэн
Хоёр хоёрийн дөрөвдөө
Нэгийг хасаад гуравдаа
Хоёр гуравын зургаадаа
Нэгийг нэмээд долоо доо
 


Хүүхэлдэй
Хөтлөөд явахад алхаад байдаг
Хөөрхөн хүүхэлдэй манайд байдаг
Өглөө босоод нүүрээ ч угаадаггуй
Үдэш ирээд гутлаач тайлдаггуй
Өөрөө чадахгүйдээ тэгдэг ч юмуу даа?
Үргэлж надлуу хараад байх юм
Хоёр нүд нь бүлтгэс, бүлтгэс хийдэг
Хонгор үс нь сөөвөг, сөөвөг хийдэг
Гэзгий нь самнадаг, цамций нь угаадаг
Гэм нь надаа баярлалаа ч гэхгүй юм
Өөрөө чадахгүй дээ тэгдэг ч юмуу даа?
Үргэлж надлуу хараад байх юм
 



Хонхот Хуухэлдэй
Хонхот хүүхэлтэй дуугаан дуулаад
Хоёр тийшээ найган ганхлаа
Жин жин жин жингнээхэй
Бөн бөн бөн бөндөгнөөхөө
Дон, дон, дон, дон, дон, дон, дон
Жин, жин, жин, жин, жин, жин, жин, жин...

Хонхот хүүхэлтэйн дуу гарахад
Хол ойрхийн хүүхэд цугларна
Жин жин жин жингнээхэй
Бөн бөн бөн бөндөгнөөхөө
Дон, дон, дон, дон, дон, дон, дон
Жин, жин, жин, жин, жин, жин, жин, жин...

Хонхот хүүхэлтэй олон дуутай
Харин би ганц л дуутай
Жин жин жин жингнээхэй
Бөн бөн бөн бөндөгнөөхөө
Дон, дон, дон, дон, дон, дон, дон
Жин, жин, жин, жин, жин, жин, жин, жин...

 



Маамуу Нааш ир...
Маамуу нааш ир
Манайд хоёулаа тоголъё
Аав ээж хоёрын
Авчирсан тоглоом бий шүү
Морь унаж давхъяа
Машин барьж явъя
Ном сонин уншя
Ногоон модоо тария

Маамуу нааш ир
Манайд хоёулаа тоголъё
Ах эгч хоёрийн
Авчирсан тоглоом бий шүү
Хүрэн баавгай хөтөлье
Хүчит заанаа тууя
Хүүхэлдээтэйгээ хамтаар
Хөөрхөн тоглоом тоголъё

Эндүүрмээр гэнээ би ээжийтэйгээ
Инээх чинь хүртэл ээж, ээж гээд хэлэлцээд байхиймаа
Эндvvрмээр гэнээ би нь ээжтэйгээ
Эгэл хайрынх нь өгөөмөртэй
Эгнэхгvйл байхдаа би хичээхэл юмдаа ээж минь ээ ....

Ярих чинь хүртэл ягдаа, яг гээд хэлэлцээд байхиймаа
Ялгамгүй гэнээ би нь ээжтэйгээ
Ялдам аашных нь сайхантай
Ялгахгүйл байхдааа би хичээхэл юмдаа ээж минь ээ

Алхаа чинь хүртэл адилаа, адил гээд хэлэцээд байхиймаа
Андуурмаар гэнээ би нь ээжтэйгээ
Ажил үйлсийх нь гаргуунтай
Адиласахгуйл байхдаа би хичээхэл юмдаа ээж минь ээ
Ээж минь ээ ... Ээээээж минь ээээ

 


Бага насаа би хайрлаж явна.
Хүүхэд насанд хүргэж өгдөг
Галт тэрэг хэрвээ байдаг бол
Хүн бүхэн сууна даа гэж
Хааяа би боддог юм
Дахиад олдохгүй бага нас гэж
Дандаа хүмүүс ярьдаг юм
Эргээд хүүхэд болоосой гэж
Эмээ хүртэл хэлдэг юм
Тийм сайхан (тийм сайхан) ийм сайхан (ийм сайхан)
Бага насаа би хайрлаж явна ... хайрлаж явна

Гайхамшиг хүүхэд хоёр
Гар гараасаа хөтлөлцнөө гэж
Нарны гэрлээр ч бичмээр гэж
Найрагч ах нар хэлдэг юм
Тийм сайхан ... ийм сайхан ...
Бага насаа би хайрлаж явна хайрлаж явна, хайрлаж явна

Хүнд хэцүү дайны жилүүдэд
Хүүхдүүд ердөө урваагүй гэж
Зохиол номондоо том хүмүүс
Зориуд дурсан тэмдэглэдэг юм
Хүүхэд нас луу хүргэж өгдөг
Галт тэрэг хэрвэээ байдаг бол
Хүн бүхэн сууна даа гэж
Хааяа би боддог юм
Ийм сайхан (ийм сайхан) тийм сайхан (тийм сайхан)
Бага насаа би хайрлаж явна, хайрлаж явна ...
Бага насаа би хайрлаж явна ...

 



Бага нас минь баяртай
Аз жаргалийн шувуухай минь нисээрэй
Алтан дэлхийг тойроод хөөрөөрэй
Анхны минь хайрыг авчраарай
Амьдралийн минь замыг заагаарай
Баяртай, баяртай бага нас минь баяртай
Баяртай, баяртай хүүхэд нас минь баяртай

Сэргэлэн шувуухай минь нисээрэй
Хөвчин дэлхийг тойроод хөөрөөрэй
Хүн бүхний хайрыг авчраарай
Хүүхэд бидний замыг заагаарай
Баяртай, баяртай бага нас минь баяртай
Баяртай, баяртай хүүхэд минь баяртай



Comments

az jargal bidnii gart

Сүүлийн бичлэгүүд

. Бие даалт
. хичээл 3
. хэрэглэгдэхүүн
. хичээл 2
. гэрийн даалгавар
. зөвлөгөө
. хичээл1
. хүүхдийн өсөх орчин
. шүлэг
. цахим тест
. цахим судалгаа
. видео бичлэг
. цахим ном

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 9 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax