Ангилал: Бие даалт
1.Цээж бичгийн эхүүд
Жич : 1р ангидэвших шалгалтанд эдгээр эхээс ирэх тул цээж бичиг сайн хийж хүндэвтэр үгийг нүдлэн тогтоогоорой.
1.Монгол орон
Тал сайхан нутагтай билээ
Тансаг сайхан устай билээ
Таван хошуу малтай билээ
Тараг айраг элбэгтэй билээ
Монгол орон мал сүргээр баян.Монгол орон өргөн уудам газар нутагтай.Би Монгол орондоо хайртай.
2.Тэмцээн
Манай ангид цэвэр сайхан бичих тэмцээн болов.Сурагч Туяа,Хүрэл,Дондог нар бусдаасаа сайхан бичиж түрүүлэв.Цэвэр сайхан бичиг уншихад урамтай.Хүүхдүүд ээ , цэвэр сайхан бичиж сурцгаая.
3.Мод
Манай нутаг ой модоор баян юм.Ой модыг...