Ангилал: Бие даалт
1.Цээж бичгийн эхүүд
Жич : 1р ангидэвших шалгалтанд эдгээр эхээс ирэх тул цээж бичиг сайн хийж хүндэвтэр үгийг нүдлэн тогтоогоорой.
1.Монгол орон
Тал сайхан нутагтай билээ
Тансаг сайхан устай билээ
Таван хошуу малтай билээ
Тараг айраг элбэгтэй билээ
Монгол орон мал сүргээр баян.Монгол орон өргөн уудам газар нутагтай.Би Монгол орондоо хайртай.
2.Тэмцээн
Манай ангид цэвэр сайхан бичих тэмцээн болов.Сурагч Туяа,Хүрэл,Дондог нар бусдаасаа сайхан бичиж түрүүлэв.Цэвэр сайхан бичиг уншихад урамтай.Хүүхдүүд ээ , цэвэр сайхан бичиж сурцгаая.
3.Мод
Манай нутаг ой модоор баян юм.Ой модыг улсын баялаг гэдэг.Модоор гэрийн унь,хана,хаалга хийдэг. Бас байшин,малын хашаа барина.Ой модоо хайрлан хамгаалъя.Ой мод бидэнд их тустай.
4.Хэрэм
Хэрэм хуш модтой ойд амьдардаг.Самар цөмж иднэ.Урт сагсайсан сүүлтэй.Бүлтгэр хөөрхөн нүдтэй.Хөнгөн шаламгай амьтан.Хэрэм модны мөчир дамжин дүүлж явна.Хэрэмний арьсаар дээл малгай хийдэг.
5.Хус
Манай орны ойд хус элбэг ургадаг.Хус навчлах нь хаврын урин цаг болж буйг хэлнэ.Хусыг бусад модноос ялгаж танихад амархан.Хус мод цагаан холтостой,хурц ногоон навчтай байдаг.Хусны үйсийг хуулж гэмтээж болохгүй.
6.Ховдог нохой
Нэг нохой яс зуугаад гүүр дээгүүр гарч явжээ.Тэгтэл тэр нохой усан дотор өөрийн дүрийг харлаа.Өөр нохой яс зууж явна гэж бодов.Нохой түүнийг булаахаар усруу харайж орлоо.Усан дотор өөр нохой байсангүй.
7.Толь
Толийг зөөлөн даавуугаар арчдаг.Толинд нарны гэрэл тусгах муу.Цайр нь амархан гэмтдэг.Зөөлөн даавуунд шүдний оо түрхээд жигд зүлгэж арчвал толь өнгө сайтай болно.
8.Зандан
Халуун орны сайхан үнэртэй нэг зүйл модыг зандан гэнэ.Зандан улаан,цагаан,хар зандан гэх мэт ялган нэрлэнэ.Түүний ойр төрөл суманг оруулдаг.Суман,зандан зэргийг ташуур,хашлага,шатар даалуу тэргүүтэнг хийхэд хэрэглэж байжээ.
9.Түүвэр өгүүлбэр
Золбоо,Зулхүү,Олзвой нар зайрмаг авлаа.Манай оронд загас элбэг.Тул бол том загас.Заан номхон зантай. Би өвөөд хадаг барих уу? Амар байна уу ? Ерөөлт еэвэн идэв.
10.Цаас
Манай улс цаасыг гадаад орноос авдаг.Сурагч та нар дэвтэр номоо гамгүй хэрэглэх юм бол их цаас гарздах болно.Тийм учир дэвтэр номоо гамнаж бай.Зарим сурагч дэвтэр урж,цаас их хаяж хог болгодог.Энэ бол маш их хортой зүйл юм.Сурагч бүр дэвтэр номоо гамтай хэрэглэе.
11.Түүвэр өгүүлбэр
Манай нутагт гол мөрөн олон.Би Булган голоос ус зөөв.Эрдмийг хичээлээр сурдаг.Эрлийг сургаар олдог.Ямаа таван хошуу малын нэг юм.Би ууль шувуу харав.Манай улсад номын сан олон.Би номын санд ном уншлаа.
12.Ертөнцийн гурав
Гурван гашуун
Нуурын давс нэг гашуун
Уулын жимс нэг гашуун
Далайн ус нэг гашуун
2.
1б ангийн Монгол хэлний даалгавар
1.Дараах эхүүдээс сонгож өдөрт нэг эхээр хуулан бичлэг 2 удаа хийгээрэй
2.Дараа нь тухайн хуулан бичлэг хийсэн эхээрээ цээж бичиг хийгээрэй.
3.Алдсан үг бүрээ 1 ,1 мөр бичээрэй.
4.Цээж бичиг хийсэн эхээрээ өдөр бүр минутаар уншиж уншсан үгийн тоо он сартай нь дэвтэр дээр тэмдэглээрэй
5.Монгол хэлний сурах бин ахаасчгээс өдөр бүр уншаарай.
6.Уншиж цээж бичиг бичих эхүүд
7.Үе цээжлээрэй .Үелж уншдаг үелэлгүй сурагчид шууд уншаарай.
Алим
Хорлоо алим авав.Ах сум орлоо.Онон ахаас алим авлаа.Намар алим хураав.
Сонин ном
Наран олон ном авлаа.Энэ сонин ном.Осор сонин ном уншлаа.Ном унших сайхан.
Малын хашаа
Энэ хашаа шинэ хашаа.Аавын малын хашаа энэ мөн.Аав шараа хашив.Ийм хашаа олон.Манай хашаа ногоон өнгөтэй.
Шинэ өвс
Ахын авсан өвс энэ.Номин ахаас өвс авлаа.Шинэ өвсний шим илүү.Шарав шөнө малын өвс хураалаа.
Дуу
Дулмаа дуу дуулах маш их дуртай.Тэр их сайхан хоолойтой.Миний дүү Одноо Дулмаагийн дууг сонсох дуртай.
Тагтаа
Тагтаа их тайван.Төмөр тагтаа харах дуртай.Тагтаа бол хөөрхөн шувуу.Амараа ах тагтаанд маш их хайртай.
Таавар
Аав дүүгээр таавар таалгалаа.Таавар их таавал ухаан тэлдэг.Үгийн таавар таалаа.
8.Сурагчдын анхааралд.Амралтаараа гэрийн даавгавараа :
· Цэвэр нямбай бүрэн хийсэн эсэх
· Минутын уншлага сайн хийсэн эсэх шалгуураар шилдэг 5 сурагчдыг шалгаруулан гарын бэлэг өгөх тул улиралын амралтаа үр бүтээлтэй байж амраарай.Чамд амжилт хүсье
Мөөг
Гармаа Гэрлээ нар мөөг олов. Гармаа мөөгөө угаав. Гэрлээ мөөгөөр хоол хийв.
Усны шувуу
Урин хавар ирлэв. Усны шувуу ирлээ. Галуу , ангир , хун усны шувуу. Намар халуун орон уруу | гаа нисэв.
Маугли
“Маугли хүү” номыг уншсан уу?Хүмүүс Маугли хүүг ширэнгэн ойгоос олсон.Ширэнгэн ой их халуун.Ширэнгэн ойг шугуй гэнэ.
Эх орон
Миний эх орон Монгол .
мал сүрэг олон
![]()
Манай орны нуруу сүрлэг
гол мөрний ус арвин.
![]()
![]()
унага хурга могой ишиг
Ном сурав
Анааш мэл|хий 2 ном сурав. Мэлхий олон шинэ ном уншсан. Анааш мэлхийнээс олон ном уншив.
-Мэлхий олон ном уншсан уу?
-Анааш олон ном уншсан уу?
Гахай хулгана 2 шинэ ном авсан.
Ном их уншаарай.
Гурван эрдэнэ
Алт гэвэл аавыг хэлнэ
Ачтай сайхан гэвэл ах эгчийг хэлнэ
Эрдэнэ гэвэл ээжийг хэлнэ.
